Төгсөгчдийн Урлаг, Спортын наадмын удирдамж
{ Posted on 2:27 AM
by Н.Мөнхбат
}
2009-2010 онд ЭМШУИС-ийг Төгсөгчдийн Урлаг, Спортын
наадмын удирдамж
Нэг. Зорилго
ЭМУШИС-ийн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, сургууль хамт олноороо бахархах, хамтаяч, нөхөрсөг, бүтээлч уур амьсгалыг батжуулахад оршино.
Хоёр. Хамрагдах хүрээ
- Анагаах Ухааны Сургууль /2 баг/
- Уламжлалт Анагаахын Сургууль
- Нүүр Ам Судлалын Сургууль
- Эм Зүйн Сургууль
- Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
- Био-Анагаахын Сургуулийн багт тухайн хичээлийн жилд албан ёсоор суралцаж байгаа төгсөх курсын оюутнууд оролцоно.
Гурав. Хугацаа
Спортын тэмцээн 2009 оны 11 сарын 09 –13 -ны өдрүүдэд Спорт клубт, Урлагийн наадам 2009 оны 11 сарын 14 –ны Бямба гарагийн 10.00 цагт Оюутан Соёлын төвд болно.-
Дөрөв. Оролцогчдод тавигдах шаардлага
Ø Спортын тэмцээнд оролцох багууд ижил өнгийн хувцас, хувийн дугаартай байна.
Ø Урлагийн наадамд тоглолтын хувцастай оролцоно.
Ø Гадны хүн оролцуулсан тохиолдолд тухайн тэмцээний авсан оноог тооцохгүй.
Ø Спортын тэмцээнд баг тамирчдыг нэгдүгээр тойрогт 5 минут, хоёрдугаар тойрогт 7 минут хүлээх ба хоцорсон тохиолдолд тухайн тойргийн тэмцээнд хожигдсонд тооцож өрсөлдөгч багт хожлыг өгнө.
Ø Тэмцээний техникийн зөвлөгөөн 2009 оны 11 сарын 04-ний Баасан гарагийн 17.00 цагт Оюутны Соёлын төвд болно. Багууд мэдүүлэг, бооцоо ( төгсөх курсын оюутан тус бүр 1800төг ) - ний хамт авчирч тэмцээний сугалааг хийнэ.
Тав. Спортын тэмцээн
Спортын тэмцээнийг
· Сагсан бөмбөг эрэгтэй- 7, эмэгтэй- 7
· Гар бөмбөг эрэгтэй- 8 ,эмэгтэй-8
· Ширээний теннис эрэгтэй- 1 ,эмэгтэй- 1 /холимог хос (Эр, эм) /
· Шатар эрэгтэй- 1, эмэгтэй- 1
· Олс таталт эрэгтэй – 3 , эмэгтэй – 4
· Дартс эрэгтэй – 1, эмэгтэй – 1
Тэмцээн явагдах журам:
Төгсөгчдийн аварга шалгаруулах спортын тэмцээн дараах журмаар явагдана.
Ø Багууд A, B гэсэн хоёр хэсэгт хуваагдан хэсэгтээ тойргоор тоглох ба хагас шигшээд хэсэг тус бүрээс хоёр баг, тамирчин шалгарна.
Ø Хагас шигшээд шалгарсан дөрвөн баг, тамирчид олимпийн системээр / a1-b2, a2-b1 / зөрж тоглоно. Шигшээ тоглолтонд шалгарсан багууд алт, мөнгө, хүрэл медалийн төлөө тоглоно.
Ø Сагсан бөмбөг эрэгтэй 8 мин (талдаа), эмэгтэй 6 мин (талдаа) тоглоно.
Ø Гар бөмбөг эрэгтэй, эмэгтэй багууд 21 тоогоор 2 үе, хожил тэнцвэл 3 дахь үед 15 тоогоор тоолно.
Ø Ширээний теннис эрэгтэй, эмэгтэй 11 тоогоор 2 үе тоглоно.
Ø Дартс 500 онооноос хасах журмаар хамгийн бага оноотой болсон тоглогч ялагч болно.
Тэмцээн явагдах хугацаа:
ü Ширээний теннис 2009 оны 11 сарын 09-ний өдөр 11.00 цагаас Спорт зааланд
ü Олс таталт 2009 оны 11 сарын 09-ний өдөр 11.00 цагаас Спорт зааланд
ü Шатар 2009 оны 11 сарын 09-ний өдөр 11.00 цагаас Спорт зааланд
ü Дартс 2009 оны 11 сарын 09-ний өдөр 11.00 цагаас Спорт зааланд
ü Сагсан бөмбөг 2009 оны 11 сарын 10-11-ний өдөр 16.00 цагаас Спорт зааланд
ü Гар бөмбөг 2009 оны 11 сарын 12-13-ны өдөр 16.00 цагаас Спорт зааланд болно.
Зургаа. Урлагийн наадам
Урлагийн төрөл
· Гоцлол дуу /зохиолын, эстрад, ардын аль нэгийг/ - 1 оюутан
· Гоцлол бүжиг - 1 оюутан
· Жүжигчилсэн тоглолт /хошин шог, мюзикл, уянгын/ - 5 оюутан /6-8 мин/
· Хамтлаг дуу - 4 оюутан
· Хамтлаг бүжиг (Орчин үе, цэнгээнт) – 8 оюутан
· Уран уншлага (Сэдэв харгалзахгүй) - 1 оюутан /3-5 мин/
Шалгаруулах үзүүлэлт:
Ø Урлагийн тоглолт номинаци хэлбэрээр явуулна.
Ø Номинаци бүрийн дараа оноог ил өргөж дүгнэнэ.
Ø Багууд урлагийн бүх төрлөөр оролцсон эсэхийг харгалзан үзнэ.
Ø Авьяас чадварын түвшин
Ø Зохион байгуулалт
Урлагийн наадам 2009 оны 11 сарын 14-ний өдрийн 10.00 цагаас Оюутан Соёлын төвд болно.
Долоо. Шагнал урамшуулал
Ø Нэгдүгээр байр /Нэг/ Өргөмжлөл, алтан медаль
Ø Хоёрдугаар байр /Нэг/ Өргөмжлөл, мөнгөн медаль
Ø Гуравдугаар байр /Нэг/ Өргөмжлөл, хүрэл медаль
Ø Спортын наадамд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багуудад Өргөмжлөл, медаль
Ø Урлагийн наадамд нэг, хоёр гуравдугаар байр эзэлсэн багуудад Өргөмжлөл, медаль
Ø Спорт, урлагийн нийлбэр дүнгээр аварга багт Цом, өргөмжлөл, медаль
Ø Спорт, урлагийн нийлбэр дүнгээр хоёр, гуравдугаар байрт орсон багт өргөмжлөл, медаль
Ø Хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэгчид шагнал гардуупна.
Ерөнхий зохион байгуулагч
Оюутны Алба
Оюутан Соёлын төв
Спорт клуб
Төгсөгчдийн комисс
No Response to "Төгсөгчдийн Урлаг, Спортын наадмын удирдамж"
Post a Comment