Шуурхай зарлал

{ Posted on 11:31 PM by Н.Мөнхбат }

ЭМШУИС-ийн Төгсөгчдийн Урлаг Спортын наадам түр
хугацаанд хойшлогдоод байна.

2009.11.08
Монгол Улсын хэмжээнд H1N1 вирусын тархалт их хэмжээгээр тархаад байгаа өнөө үед ЭМШУИС-ийн Оюутан залуус болон багш ажилчид сэтгэл зовин хамтран ажиллаж байгаа юм. Нилээн хурцадтай байдалтай байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас Өндөржүүлсэн бэлэн байдлын 14 хоногыг зарлаад байна. Үүнээс үүдээд ЭМШУИС-ийг 2010 онд төгсөх оюутан залуусын дунд Урлаг Спортын наадам зохион байгуулагдах байсан бөгөөд дээрх шалтгааныг улмаас хойшлогдоод байгаа билээ.

Иймд Төгсөгчдийн Урлаг спортын наадамд оролцохоор шамдан бэлдэж байсан оюутан залуус та бүхэний цаг завыг алдагдуулсан хүцэл өчиж байна. Тиймээс та бүхэн 2009 оны 11-р сарын 20ны хүртэл бэлтгэлийн үйл ажиллагаанууд түр хугацаанд зогсоогоод тухайн үед тодорхой шийдвэр гарахад цаашид хэрхэхийг зөвлөлдөх тул та бүхэн биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн : Төгсөгчдийн комисс




No Response to "Шуурхай зарлал"

Post a Comment